Ховд аймгийн Хөгжимт драмын театраас "Хүүхэд-Театр-Ирээдүй" сарын аяныг эхлүүлэв

Image may contain: 10 people, people standing

Ховд аймгийн Хөгжимт драмын театрын "Нээлттэй хаалганы өдөрлөг" өнөөдөр боллоо. Энэ үеэр тус театрын уран бүтээлчид өнгөрсөн хугацаанд үзэгчдийн хүртээл болгосон томоохон уран бүтээлүүдийнхээ талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал:Галданбошгот дуулалт жүжиг, "Миний нууц" инээдмийн драмын жүжиг, хүүхэд багачуудад зориулсан хэд хэдэн дуулалт жүжгүүдийг тайзнаа амилуулж мэргэжлийн театр урлагийн байгууллагынхны зүгээс өндөр үнэлгээ авсан байна. Тэгвэл тус театрын уран бүтээлчид энэ жил хүүхэд багачуудыг театр, урлагтай илүү ойртуулах, олон нийтрүү чиглэгдсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах ажлынхаа хүрээнд "Хүүхэд-Театр- Ирээдүй" сарын аяныг эхлүүлж байгаагаа "Нээлттэй хаалгаын өдөрлөг"-ийн үеэр зарлан аяныхаа хүрээнд олон шинэлэг ажлыг хийхээр төлөвлөсөнөө танилцууллаа. Өөрөөр хэлбэл  аяны хугацаанд "Дэлхийн бүжигчдийн өдөр"-ийг тохиолдуулан "Бийч Ховдчууд" "Нээлттэй хаалганы өдөрлөг" зэргийг зохион байгуулаад байна. Мөн "Чиполино" хүүхдийн жүжиг, "The Last Memory" шоу тоглолт, хүүхдэд зориулсан хандивын тоглолт зэрэг тусгай хөтөлбөрүүдийг орон нутагтаа зохион байгуулахаар төлөвлөж байна. 

ВИДЕО:



Image may contain: one or more people, people standing, sky and outdoor


Image may contain: one or more people, people on stage, crowd, sky, child and outdoor

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ