"Сувилагчдын баярын өдөр"-ийг "Сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалья" уриан дор тэмдэглэв



Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоренсе Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч гэж үзэн түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг Олон улсын сувилагчийн нийгэмлэгээс "Сувилагчдын баярын өдөр" болгожээ.
Манай улс Олон улсын сувилагчдын өдрийг 1995 онд анх тэмдэглэж, түүнээс хойш жил бүр энэ өдрийг сувилагчийн ажил мэргэжлийг сурталчлах, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих үйл ажиллагаа зохиож ирсэн байдаг юм. Энэ жилийг Эрүүл мэндийн яамнаас "Сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалья" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ ажлын хүрээнд Ховд дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс сувилагч тусгай мэргэжилтний дунд - Онол практикийн бага хурал, 
                                  - Спортын тэмцээнүүд, 
                                  - Эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага сэдэвт "АХА" тэмцээн 
                                  - Аймгийн хэмжээнд ажил мэргэжлийн уралдааныг ЭМГ-тай хамтран зохион байгуулсан байна. 



БОЭТ-ийн захиргаа, Сувилахуйн алба хамтран Олон сувилагчдын баярын нээлтийн арга хэмжээг аймгийн төв талбайд зохион байгуулав. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, БОЭТ-ийн захирал Б.Амаржаргал нарын албаны төлөөлөл оролцож сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Энэ үеэр эрхэлсэн ажилдаа амжлит гарган ажиллаж буй зарим нэр бүхий сувилагчдын шагналыг гардуулж баяр хүргэлээ. 

    
  


Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2018 оны "Харилцаа хандлага сайтай сувилагч"-аар Арьс харшлын тасгийн ахлах сувилагч А.Бямбасүрэн, "Оюунлаг сувилагч"-аар лаборант Д.Отгонцагаан, "Чадварлаг сувилагч"-аар Цусны салбар төвийн бага эмч Б.Энхтуяа нар шалгарчээ.

Image may contain: 7 people, including Enkhtuya Tumenjargal, Амаржаргал Баасанхүү, Н. Баясгалмаа and Erdenesuren Gangaa, people standing

Ховд аймгийн хэмжээнд нийт 572 сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байгаагийн 202 нь БОЭТ-д ажиллаж байгаа нь салбарын нийт ажилчдын 47 хувийг эзэлж, магистр, бакалаврын зэрэгтэй сувилагч, дунд мэргэжилтний тоо өссөөр байна. Өөрөөр хэлбэл нэг сувилагчид ногдох хүний тоо 290 байгаа нь бусад аймгуудаас харьцангуй сайн үзүүлэлт бөгөөд цаашид сувилахуйн мэргэжил нь олон улсын хэмжээнд эрэлт, хэрэгцээ ихтэй, нийгмийн хөгжлийн явцад нийлүүлэлттэй мэргэжил болох нь улам бүр тодорхой болж байна” гэж салбарын мэргэжилтнүүд онцлов. Энэ жилийн хувьд БОЭТ-ийн Сувилахуйн албаны хамт олон ажлаараа улсад 2-р байранд шалгарсан амжилтыг гаргажээ.








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ