Next Electronics их дэлгүүрийн Ховд аймаг дахь салбар энэ хаврын анхны онцгой хямдралтай, сугалаатай худалдаа эхэллээ



Next Electronics их дэлгүүрийн Ховд аймаг дахь салбар энэ хаврын анхны онцгой хямдралтай, сугалаатай худалдааг энэ сарын 18-ныг хүртэл зохион байгуулна
Гэр ахуйн цахилгаан барааны Next Electronics их дэлгүүрийн Ховд аймаг дахь салбар дэлгүүр нь хэрэглэгч, худалдан авагч та бүхэнд хүссэн бараагаа хаана ч байхгүй хямд үнээр худалдан авах боломжийг олгох үүднээс энэ хаврын анхны онцгой хямдралтай, сугалаатай худалдааг зохион байгуулж байна. Онцгой хямдралтай, сугалаатай худалдаа 2018 оны 5-р сарын 14-18-ны хооронд 5 хоног салбар дэлгүүрийн байранд явагдаж байгаа бөгөөд бүх бараа 5-50 %-ийн хямдралтай худалдаалагдаж байна. 

ВИДЕО:


Тухайлбал, Rotenzo брэндийн 7кг-тай бүрэн автомат угаалгын машин 999.900 төгрөгөөс хямраад ердөө 599.900 төгрөг, Rotenzo брэндийн тоос сорогч 189.900 төгрөгөөс хямдраад 99.900 төгрөг, Simfer брэндийн 4 ширэмтэй цахилгаан зуух 999.900 төгрөгөөс хямдраад 599.900 төгрөг, TCL брэндийн 32 инчийн зурагт 549.900 төгрөгөөс хямдраад 399.900 төгрөг боллоо. Худалдан авалтын 400.000 төгрөг тутамд  нэг сугалаатай бөгөөд азын сугалааны тохиролыг 5-р сарын 18-ны өдрийн 18:00 цагт салбар дэлгүүрийн төв асрын өмнө зохион байгуулж супер 5 азтанг шалгаруулна. Мөн нээлттэй худалдааны үеэр тус дэлгүүрээр зочилж, бараа бүтээгдэхүүн сонирхон үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийнхээ дунд зочдын сугалааг зохион байгуулж  өдөр бүрийн 17:00 цагаас  дэлгүүрийн төв асрын өмнө мөн азтанг тодруулах юм. Худалдан авалт хийгээд азтан болох ховорхон боломжийг Next Electronics их дэлгүүрийн Ховд аймаг дахь салбар дэлгүүр та бүхэнд олгож байна. Онцгой хямдралтай бараа бүтээгдэхүүний тоо хязгаартай тул Ховдчууд та бүхэн ховорхон тохиох энэхүү хямдралыг бүү алдаарай.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ