Ховд их сургуулийн дэргэдэх Математик, байгалийн ухаан, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Лицей ахлах сургууль 2 дахь төгсөлтөө хийв

Image may contain: 18 people, people smiling, people standing and people on stage

Ховд их сургуулийн дэргэдэх Математик, байгалийн ухаан, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Лицей ахлах сургуулийн төгсөгчид өнөөдөр мөнгөн хонхны баяраа хийлээ.Эрдмийн баярын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Лувсанлхамо, ХИС-ийн Сургалтын бодлого төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Нямдорж нарын албаны төлөөлөл оролцож сурлага, спортоороо манлайлан амжилттай суралцаж орон нутгийнхаа нэр хүндийг өргөж яваа Лицей сургуулийн шилдэг төгсөгчдөд баяр хүргээд цаашдынх нь эрдмийн үйлсэд их амжилт гаргахыг хүсч шилдэг төгсөгчдөд шагнал гардууллаа.

Image may contain: 8 people, including Бавуугийн Нямдорж, people on stage, people standing and outdoor

• Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газрын “Шилдэг сурагч” хүндэт тэмдэгээр Мөнхтогтохын Чингүн, Эрдэнэ-Очирын Есүйхэн
• Лицей сургуулийн авьяаслаг төгсөгчөөр Болдхүүгийн Өсөхбаяр
• Оюунлаг төгсөгчөөр Даваасүрэнгийн Гэрэлтуяа 
• Идэвхтэн төгсөгчөөр Төмөрчулууны Ганболд 
• Тамирчин төгсөгчөөр Батсайханы Золбоо
• Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын шагналаар Ганболдын Бадамгарав, Баасанхүүгийн Азбаяр 
• Засаг даргын тамгын газрын шагналаар Балтын Анхномин
• Ховд аймгийн Жаргалант сумын засаг даргын шагналаар Энхтайваны Болортунгалаг
• Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар Даваасүрэнгийн Гэрэлтуяа, Батнасангийн Болоржин 
• Ховд аймгийн биеийн тамир спортын газрын шагналаар Болдхүүгийн Өсөхбаяр, Батсайханы Золбоо, Мэндбаярын Хонгорзул, Ганболдын Бадамгарав 
• Улаан загалмайн “Тусч хүүхэд” тэмдгээр Аюурын Бямбабаяр
• Монголын Биеийн тамирын багш нарын холбооны “Тамирчин сурагч” алтан медалиар Мэндбаярын Хонгорзул, Батсайханы Золбоо
• Күнзийн институтын шагналаар Анхбаярын Болормаа
• ХИС-ийн оюутны холбооны “Golden star” алтан медалиар Азаматын Марал, Алтанхишигийн Намуунцэцэг, Ганбатын Заяажаргал
• Улсын их хурлын гишүүн Сандагийн Бямбацогтын ажлын алба - Ховдын түүчээ төрийн бус байгууллагаас Ховдын түүчээ оюутан залуучуудын холбооны гишүүнээр элсэх урилгаар Энхтайвны Болортунгалаг, Болдхүүгийн Өсөхбаяр нар тус тус шагнагдлаа.

Image may contain: 2 people, crowd and outdoor

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ