Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын бүрэн дунд сургуулийн төгсөгчдийн дундах “Цамбагарав-2018” спортын 5 төрөлт тэмцээн боллоо



Өөлд ястны өлгий нутаг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын бүрэн дунд сургуулийн төгсөгчдийн дундах “Цамбагарав 2018” спортын 5 төрөлт тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд аймгийн спортын төв ордонд амжилттай зохион байгуулагдлаа. 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй тус тэмцээнийг энэ жил 2001 оны төгсөгчид хамтран зохион байгуулсан юм. Тэмцээнд Эрдэнэбүрэн сумын бүрэн дунд сургуулийн 1980-2013 он хүртэлх 33 төгсөлтийн 24 багийн 300 гаруй тамирчид оролцож 65 багц медалийн төлөө хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

ВИДЕО:


Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байранд 2001 оны төгсөгчид, 2-р байранд 2006 оны төгсөгчид, 3-р байранд 2002 оны төгсөгчид, тусгай байранд 1999 оны төгсөгчид шалгарсан байна.  Дашрамд сонордуулахад 2019 оны тэмцээнийг 1980, 1981, 1982, 1984 оны төгсөгчид хамтран зохион байгуулахаар болжээ.











 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ