Ховдын сэтгүүлчдийн амралтын хөгжөөнтэй нэгэн агшин...



Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ховд салбар зөвлөл өнгөрсөн амралтын өдөр 5 сарын 19 нд сэтгүүлчдийн дунд явган аялал, чөлөөт уулзалт ,спортын нөхөрсөг  тэмцээн зохион байгууллаа.

Аялал уулзалт  аймгийн төвөөс  15 км-ийн зайд орших   Шүүтийн тохой буюу “Ховд гаид” ХХК-ны амралт,аялал жуулчлалын газарт боллоо.  Уг арга хэмжээнд Ховд чуудын дуу хоолой, үзэл бодлын талбар толь  болж буй “Ховдын мэдээ” сонин,”Ховд ТВ”, “Ховдын толь”, “Олон ястны Тв”,”Эко ТВ”,”Жаргалант Тв”,”Khovdnews.mn сайт” сайт, хэвлэлийн “Ич монгол” ХХК ний нийт сэтгүүлчид,уран бүтээлчид, хэвлэх үйлдвэрийн ажилтнууд 20 гаруй хүн оролцов.

Сэтгүүлч,уран бүтээлчдийн дунд болсон спортын нөхөрсөг тоглолтыг  аймгийн ИТХ, Таеквондогийн Дэлхийн аварга, дасгалжуулагч Р.Сайханжаргал захиралтай Ич монгол компани ”Ич гүрэн” клуб ивээн тэтгэж оролцлоо.

Спорт тэмцээн МСНЭ-ийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүлэгч, Жаргалант ТВ-ийн захирал Л.Ууганбаяр, Ич гүрэн компанийн ажилтан Мягмарсүрэн, Ич гүрэн ХХК-ний захирал Р.Сайханжаргал нараар ахлуулсан 3 багийн дунд гар бөмбөг, олс таталт, буухиа гэсэн 3 төрлийн тэмцээн зохион явууллаа.

Тэмцээний нийлбэр дүнгээр  1-р байрыг Р.Сайханжаргал ахлагчтай баг, 2-р барыг Л.Ууганбаяр ахлагчтай баг,3-р байрыг Мягмарсүрэн ахлагчтай баг тус тус эзэлж, Ич гүрэн компани тэмцээнд оролцсон тамирчдад “Алт” ,”Мөнгө”медаль,өргөмжлөл,мөнгөн шагнал гардууллаа.

Сэтгүүлч уран бүтээлчид энэ үеэр чөлөөт уулзалт, харилцан санал бодлоо солилцож, ирэх сард Баянөлгий аймагт болох бүсийн сургалтад оролцох, МСНЭ-ээс аймгуудын дунд зохион байгуулах урлаг спортын толголтод бэлтгэж оролцох талаар санал бодлоо солилцлоо.

А.Бямбасүрэн
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ