“ГЭРЧ ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ” Үндэсний хөтөлбөр, Хуулийн хэрэгжилтийг хангахад орон нутагт тулгамдаж буй асуудал сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав



Ховд аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Ховд аймаг дахь Цэргийн Гавьяаны Одонт Цагдаагийн газраас хамтран хэрэгжүүлж буюу “ГЭРЧ ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ” Үндэсний хөтөлбөр, Хуулийн хэрэгжилтийг хангахад орон нутагт тулгамдаж буй асуудал  сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 05 дугаар сарын 22-ны өдөр  амжилттай зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга,ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын дарга Хурандаа Ц.Ганболд, болон цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн болон холбогдох мэргэжилтнүүд оролцов.

Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль нь гэмт хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэднийг мэдээллээр хангах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх эрх зүйн үндсийг тогтооход чиглэгддэг бөгөөд тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага нь гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр эрх бүхий байгууллагад туслалцаа, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй хэмээн заасан байна.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ