"Virtue Foundation" ОУ-ын байгууллагын нүдний нарийн мэргэжлийн эмч нар Ховд аймагт 14 хоног ажиллав

Image may contain: one or more people and outdoor

Virtue Foundation ОУ-ын байгууллагын нүдний зовхины нарийн мэргэжлийн эмч нар 2018 оны 5 сарын 18-аас Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд ажиллалаа. Дэлхийн улс орнуудын эмч нарын сайн дурын байгууллага болох энэхүү байгууллагын эмч нар манай аймагт нүдний нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, мэс заслыг хийх тул нүдний ухархай, зовхины гажиг засах, нүд орчмын түлэнхийн арьс нөхөх, нулимсны сувгийн эмгэгтэй өвчлөлтэй иргэдэд үнэ төлбөргүй үзлэг эмчилгээ хийсэн юм. Эдгээр эмч нарын багийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх хүлээн авч хүндэтгэл үзүүлэн нийт ховдчуудынхаа нэрийн өмнөөс халуун талархал илэрхийллээ. 

Image may contain: 6 people, people smiling, indoor

Ховд аймагт 14 хоногийн хугацаанд ажиллахдаа 600 орчим хүнд үзлэг оношилгоо, 140 гаруй хүнд мэс засал хийж нийт дүнгээр 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсны зэрэгцээ БОЭТ-ийн нүдний тасагт нүдний сувгийн эмчилгээний аппарат болон нүдний даралт хэмжигч аппаратуудыг хандивласан байна. 

Image may contain: 2 people, people smiling, people standing

Ирэх жилийн тухайд тус эмч нарын баг БОЭТ-д Чих хамар хоолой, эрүү нүүрний гажиг засал, Мэдрэлийн мэс заслын чиглэлүүдээр ирж эмчилгээ үйлчилгээ үзүүлэх юм байна. Долоо дахь жилдээ Ховд аймагт нүдний чиглэлээр ажиллаж, эмч нарыг сургаж дадлагажуулсан учраас ийнхүү үйлчилгээнийхээ чиглэлийг өөрчилж дээрх чиглэлээр ажиллахаар болжээ.

Image may contain: 5 people, people smiling, people standing
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ