МАЛЫН ТЭЖЭЭЛИЙН УРГАМЛЫН ТАРИАЛАЛТ ХИЙХ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР



2018. 05.29

“Мерси Кор” Олон Улсын Байгууллагаас гамшгийн эрсдлийг даван туулах чадавхийг сайжруулах замаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь  (LTS2)” төслийг нийт 11 аймагт хэрэгжүүлж байна.   

Дээрх төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаатай хамтран Ховд аймгийн Дарви сумын Баяннурууны “Аймаг дундын отрын бүс нутаг”-т нийт 60 га газарт малын тэжээл тариалах, хураах ажлыг хийж гүйцэтгэх тул уг ажлыг хийж гүйцэтгэх  үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Орон нутгаас ирүүлсэн саналд давуу эрх тооцно.

Ажил гүйцэтгэх үнийн саналыг 2018 оны 06-р сарын 06-ны өдрийн 12 цаг 00 минутаас өмнө Ховд аймаг дахь Мерси Корын төлөөлөгчийн газарт ирүүлнэ. 

Сонирхсон этгээд ажлын даалгавар, техникийн тодорхойлолт болон бусад мэдээллийг Ховд аймаг дахь Мерси Корын төлөөлөгчийн газар (Утас: 70432464; 99098143)-аас авна уу. 

МЕРСИ КОР МОНГОЛ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ