Ховд их сургууль “НЭЭЛТТЭЙ ХААЛГА-ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ” зохион байгуулав

Image may contain: 13 people, indoor

Ховд их сургууль Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Боловсрол соёл урлагийн газартай хамтран зохион байгуулсан “НЭЭЛТТЭЙ ХААЛГА-ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ” өнөөдөр боллоо. ХИС-ийн захирал, дэд профессор В.Сайнбаяр энэхүү үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ ХИС оюутнуудаа төгсгөөд л орхих биш тэдэнтэй эргэх холбоотой байх үүднээс тэдэнд шаардлагатай ажлын байр, орчин үед ажлын байранд тавигдаж буй шаардлага, холбогдох хууль, дүрмийн талаар мэдээлэл ойлголт өгөх зорилгоор энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгааг дурьдаад төгсөгчдийнхөө ажил хөдөлмөр, амьдралын их замд амжилт хүслээ. 

Image may contain: Sunshine Ok and Amarzaya Gulgoo, people sitting, people standing and indoor

Ховд их сургуулийн “НЭЭЛТТЭЙ ХААЛГА-ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ”-т Ховд аймгийн 22 ажил олгогч байгууллагаас 95 ажлын байр, Говь-Алтай аймгийн ажил олгогч байгууллагуудаас 18 ажлын байрны захиалга, Ховд их сургуулиас 10 ажлын байр танилцуулагдсан бөгөөд эдгээр байгууллагууд үйл ажиллагааныхаа чиглэл, нээлттэй болон түр ажлын байрны мэдээлэл, ажлын байранд тавигдаж буй шаардлага зэрэг асуудлаар төгсөгчдөд мэдээлэл өглөө.

Image may contain: 6 people, indoor

Мөн ХИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Г.Амарзаяа Төгсөгчдийн ажил эрхлэлтийн талаарх мөшгөх судалгаа болон ХИС-иас төгсөгчиддөө зориулан явуулах сургалт, мэдээлэлд хэрхэн хамрагдах талаар, Сургалтын бодлого төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Нямдорж ХИС-ийн төгсөгчдийн холбооны үйл ажиллагаа, цаашдын зорилтын тухай, Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн Д.Батнасан Багшаар ажиллах эрх олгох шалгалтын тухай танилцуулга, эрх зүйн орчин, багшлах эрхийн ажлын байрны шаардлагатай холбоотой мэдээлэл, Аймгийн ЗДТГ-ын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Цэрмаа Төрийн алба ба төрийн албан тушаалд анх орох мэргэшлийн шалгалтын тухай, ХХҮГ-ын мэргэжилтэн Ж.Амгаланшоо Хөдөлмөр эрхэлэлтийн албанд бүртгүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн танилцуулга, ХИС-ийн ТДСА-ны менежер Ц.Оюун Төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэлтийн талаар мэдээлэл, зөвлөгөөг тус тус өгсөн нь төгсөгчдөд хүлээлт үүсгэсэн, үр дүнтэй үйл ажиллагаа боллоо. 

Image may contain: one or more people and indoor

                                                                                                                                                                                                                                    Ц.Энхбат

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ