Баруун бүсийн аймгуудын ИТХ-ын сонгуультан, ажилтнуудын уулзалт, спортын тэмцээн боллоо



Баруун бүсийн аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультан, ажилтнууд, Хөвсгөл аймгийн хурлын Төлөөлөгчид, ажилтнуудын нэгдсэн уулзалт, спортын арга хэмжээ 06 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд Завхан аймгийн Улиастай хотноо амжилттай зохион байгуулагдлаа. 


Тус уулзалт, спортын арга хэмжээ нь баруун бүсийн аймгуудын НӨУЁБ-ын ажлын туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, орон нутгийн НӨУЁБ-ын эрхзүйн орчныг боловсронгуй болгох талаар санал солилцох мөн хөрш зэргэлдээ улс орнуудын хууль тогтоох дээд байгууллагатай танилцах, харилцаа холбоогоо бэхжүүлэх, цаашид хамтран ажиллах зэрэг ач холбогдолтой, үр дүнтэй уулзалт болсон юм.



Энэ удаагийн арга хэмжээнд Завхан, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн нийт 75 бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцсон бол манай аймгаас ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч МАН-ын дэд дарга Т.Жаргалсайхан, Ховд аймаг дахь Монгол банкны захирал Ц.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Төлөөлөгч  С.Лхагвасүрэн, Л.Цэнд-Аюуш, Х.Болдбаатар, П.Улаанхүү, Б.Нямсүрэн аймгийн ИТХ-ын ОНИХХ-ийн дарга Б.Баяртуяа болон ажлын албаны мэргэжилтнүүд оролцлоо. Уулзалтын үеэр “Шинэ Азиа Групп”-ийн ТУЗ-ийн дарга Л.Төрбат тус аймагт шинээр баригдах 100мбт-ын цахилгаан станцын талаар танилцуулга хийж, санал солилцлоо.



Спортын нөхөрсөг тэмцээн Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Теннис, Шатар, Дартс, Буудлага, Олс таталт гэсэн 7-н төрлөөр явагдсан бөгөөд удирдамжийн дагуу Дартсны төрөлд аймгуудын ИТХ-ын дарга нар, Сагсан бөмбөгийн төрөлд ажлын албаны ажилтнууд оролцоход нээлттэй, бусад төрөлд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч нарыг оролцууллаа.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ