"Хавдрын эсрэг аян"-ы нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 06-р сарын 20-ны 11.00 цагт Ард Аюушийн талбайд болно

Image result for

ХААН Банк, МҮОНРТ, ХСҮТ-өөс хамтран жил бүр зохион байгуулдаг "Хавдрын эсрэг үндэсний аян" 2018 оны 06-р сарын 18-ны өдрөөс эхлэн 06-р сарын 22 хүртэл Ховд аймагт зохион байгуулагдана. "Хавдрын эсрэг аян"-ы нээлтийн үйл ажиллагааг  2018 оны 06-р сарын 20-ны 11.00 цагт Ард Аюушийн талбайд зохион байгуулах бөгөөд БОЭТ-н байранд Эмэгтэйчүүд үзлэг, Эмэгтэйчүүдийн ЭХО, Элэг цөсний ЭХО, Хүзүү-толгой, Ерөнхий хавдар судлал гэсэн төрлүүдээр үзлэг, шинжилгээ, илрүүлэг, эмчилгээ газар дээр нь хагалгаа хийх зэрэг ажлуудыг хийнэ. Иймд Ховд аймгийн иргэд, хөдөлмөрчид та бүхнийг ирж мэдээлэл авч, үзлэг шинжилгээнд хамрагдахыг урьж байна. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ