2018 ОНЫ 07 САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ



Энэ сарын агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан буюу нийт нутгаар 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.
Энэ сард нийт нутгаар уур амьсгалын дунджаас бага бороо орох төлөвтэй.
Алтайн өвөр говийн нутаг, Их нууруудын хотгороор: Нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн, хоёрдугаар  арав хоногийн сүүлчээр бага зэрэг сэрүүсч шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 19-24 градус, өдөртөө 29-34 градус дулаан байх ба ялангуяа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр өдөртөө 33-38 градус хүрч халах төлөвтэй байна.
Алтайн уулархаг нутгаар: Нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн, хоёрдугаар  арав хоногийн сүүлчээр бага зэрэг сэрүүсч шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байх ба ялангуяа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр 27-32 градус хүрч халах төлөвтэй.
Хур тунадас: Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар, нэгдүгээр арав хоногийн дунд болон эцсээр нутгийн хойд хэсгээр, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ.
Салхи шуурганы хувьд: Дээрх бороо орох үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед дуу цахилгааны өмнө 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нөлөөлөх нь

2018 оны 7 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, орох хур тунадасны хувьд нийт нутгаар уур амьсгалын дунджаас бага хур тунадас орохоор байна. 7 дугаар сард зарим нутгаар үе үе хүчтэй шороон шуурга шуурч хуурайшилттай байх төлөв ажиглагдаж байгаа тул бэлчээрийн болон таримал ургамлын ургалтанд муугаар нөлөөлж болзошгүйг анхаарна уу гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ