2018 оны 07-р сарын 02-ноос 07-р сарын 09-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



Хур тунадас
: 2,3,5-нд зарим газраар, 4-5-нд ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 4-нд ихэнх нутгаар сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байх төлөвтэй. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө  8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус дулаан байх төлөвтэй.
хоногийн эхэн болон дунд үеэр бороо хуртай байх тул үер уснаас сэрэмжлэхийг анхаарна уу гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ