Ховд их сургууль гурав дахь удаагаа амжилттай магадлан итгэмжлэгдлээ

Image may contain: 4 people, people standing and suit

БСШУСЯ-ны Ёслол хүндэтгэлийн танхимд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний зөвлөлийн шинэчилсэн шалгууруудын дагуу байгууллагаа амжилттай магадлан итгэмжлүүлсэн их сургуулиудын удирдлагуудад БСШУС-ын сайд, БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Цогзолмаа амжилт хүсч батламж гардууллаа. 
Ховд Их сургууль нь анх 1999, 2005 онуудад магадлан итгэмжлэгдэж байсан бол ийнхүү ГУРАВ дахь удаагаа амжилттай магадлан итгэмжлэгдэж захирал, доктор, дэд проф В.Сайнбаяр батламжаа гардаж авлаа. 
Ийнхүү алс баруун хязгаарт эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг амжилттай биелүүлж яваа Ховд Их Сургуулийн нийт хамт олондоо баяр хүргэн гүн талархал илэрхийлж, амжилт хүсье.

Image may contain: 6 people, indoor

Image may contain: 19 people, people smiling, people standing, suit and indoor
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ