БОЭТ-д 2018 оны 6-р сарын 29 -өөс 7-р сарын 4 хүртэл Франц улсын Марсель хотын түлэнхийн ба сэргээн заслын эмч нарын баг ажиллав

Image may contain: 20 people, people smiling, people standing

Франц улсын Марсель хотын түлэнхийн ба сэргээн заслын эмч нарын  багийн бүрэлдэхүүнд Франц улсын Магот хотын эмнэлгийн түлэнхийн пластик хагалгааны тасгийн тэргүүлэх зэрэгтэй пластик мэс засалч, АУ-ны доктор, профессор, Гийнард Дидиер, Франц улсын Марсель хотын эмнэлгийн Хөдөлгөөн засалч, сэргээн засалч эмч Баяада Антоне, Франц улсын Марсель хотын эмнэлгийн хөдлөгөөн засалч Баяада Шантал, Франц улсын Марсель хотын эмнэлгийн нөхөн сэргээх, пластик мэс засалч Шарлот Жалу, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн их эмч А.Ерлан, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн II-р тасгийн их эмч Д.Оюунжаргал нарын эмч мэргэжилтнүүд ажилласан юм. БОЭТ-д ажиллах хугацаандаа нийт 55 түлэгдэлтэй хүнд үзлэг оношилогоо хийж, 16 хүнд арьс нөхөх, сэргээн засах мэс заслын эмчилгээ хийсэн байна. Түүнчлэн БОЭТ-ийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Түлэнхийн эмчилгээний орчин үеийн чиг хандлага, хүүхдийн согог засал ” сэдэвт 2 кредитын сургалтыг 2018 оны 6-р сарын 29-30 өдрүүдэд зохион байгуулж улмаар БОЭТ-ийн Уламжлалтын тасагт оёдлын машин, гар дерматом багаж бэлэглэжээ.  

Image may contain: 10 people, people sitting and indoor

Image may contain: 4 people, people sitting and indoor

Image may contain: 1 person, sitting and indoor

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ