Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургууль 70 жилийн ойгоороо "АЛТАН ГАДАС" одон хүртлээ

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Мөнххайрхан сумын “Ерөнхий боловсролын сургуулийн 70 жилийн ой” энэ онд тохиож байна. Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 70 жилийн ойн баярын хурлыг 7 дугаар сарын 19-ний өдөр сумын Соёлын төвд зохион байгууллаа. Баярын хуралд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Сумын ИТХ-ын дарга Я.Очир, сумын Засаг дарга Б.Батболд, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа, Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Түвшинзориг болон аймгийн БСУГазар, Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн үе үеийн удирдлага, багш сурган хүмүүжүүлэгчид, төгсөгчдийн төлөөлөл оролцсон юм.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 70 жилийн ойн баярт зориулан мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 101 дүгээр зарлигаар Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургууль нь “Алтан гадас одон”-гоор шагнагдсаныг уламжилж, тус сургуульд “Алтан гадас одон”, батламжийг гардуулан өгч, сургуулийн нийт хамт олон, үе үеийн төгсөгчдөд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ. Ингэснээр Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургууль нь Ховд аймгийн “Алтан гадас одонт” 2 дахь сургууль болж байна.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Түүнчлэн Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 70 жилийн ойн баярыг тохиолдуулан Боловсролын салбарт идэвх зүтгэл, ур уxаан, цуцашгүй xөдөлмөрөө зориулсан үе үеийн багш, ажилтнуудад “Төрийн дээд одон, медаль” гардууллаа. Үүнд: “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор Ш.Сэр-од, Б.Амгаланбаяр, “Алтан гадас одон”-гоор Ц.Батаа, М.Уламбаяр, Т.Долгор нар шагнагдсан юм. Мөн Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам болон аймаг орон нутгийн салбарын шагналуудаар нэр бүхий багш сурган хүмүүжүүлэгчдийг шагнаж урамшуулав.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Үүнээс гадна Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 70 жилийн ойн баярыг тохиолдуулан тус сургуулийн сурагчдын бүлгэмийн 70 сурагч бүрээ, бөмбөр хөгжим тоглож, “Бүхий олон багачууд” дуугаар мэндчилсэн юм.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.


Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ