2018 оны 07-р сарын 23-наас 07-р сарын 30-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



/Зарим газраар усархаг бороо аадар орох тул үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна/

Хур тунадас: 24,25,26-нд зарим газраар бага зэргийн бороо, 27,28,29-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи: 24,25,26-нд зарим газраар 15-17м/с, Алтайн уулархаг нутгаар 18-20м/с хүрч ширүүснэ. Бусад  хугацаанд борооны өмнө салхи  түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 25-26-нд сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байх төлөвтэй.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ