Ховд их сургуулийн зарим багш, оюутан, сурагчид ирэх хичээлийн жилээс БНХАУ-д 100 хувийн тэтгэлэгээр суралцана

Image result for Ховд их сургууль

Ховд их сургуулиас 2017-2018 оны хичээлийн жилд зохион байгуулсан "Гадаадад суралцах боломж" цуврал уулзалт, сургалтын үр дүнд ХИС-ийн Ази судлалын тэнхимийн туслах ажилтан Г.Одгэрэл, Физик, инженерчлэлийн тэнхимийн туслах ажилтан С.Мөнхгэрэл, Номын санч Э.Энхнасан, Биологийн тэнхимийн туслах ажилтан А.Чимэгмаа нар БНХАУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр Шинжааны багшийн их сургуульд магистр, докторын сургалтанд хамрагдахаар болжээ. Эдгээр багш нар ирэх хичээлийн жилийн эхээр буюу 8-р сарын сүүлчээр тус сургуулийг зорих ба 2018-2022 он хүртэл 4 жилийн хугацаанд суралцах юм.

Ховд их сургууль-н зураг.

                                КҮНЗИЙН ИНСТИТУТЫН 100%-ИЙН ТЭТГЭЛГЭЭР 7 ОЮУТАН БНХАУ-Д СУРАЛЦАНА

Ховд их сургуулийн Күнзийн институтын 100%-ийн тэтгэлгээр Ховд аймгийн Цаст-Алтай цогцолбор сургууль, 12 жилийн 1-р сургууль, 12 жилийн 3-р  сургууль, Прогресс сургуулийн 12 дугаар ангийн сурагчид болон ХИС-ийн Хятад хэлний мэргэжлийн оюутнуудаас бүрдсэн 7 суралцагч БНХАУ-ын Харбины багшийн сургууль, Далиэний гадаад хэлний их сургууль, Тиэнжиний багшийн сургууль, Ляонин их сургууль,Наньжиний ШУТИС, Гүйжоу их сургуульд 6 сараас 4 жилийн хугацаатай хэлний бэлтгэл, бакалаврын түвшинд суралцахаар болжээ. Тухайлбал:Ховд их сургуулийн Хятад хэлний орчуулагч мэргэжлийн 2 дугаар ангийн оюутан Т.Ариунболор, Р.Баяртогтох нар ХИС-ийн Күнзийн институтын 100 хувийн тэтгэлгээр БНХАУ-ын Харбины багшийн их сургуульд 1 жилийн хугацаатай суралцахаар болсон байна. Оюутнуудыг ХИС-ийн Захирал В.Сайнбаяр хүлээн авч уулзан Хятад хэлний ангид суралцаж буй оюутнуудаас анх удаа Күнзийн тэтгэлгээр БНХАУ-д суралцах болсонд баяртай байгаагаа илэрхийлж, оюутнуудад баяр хүргэн, амжилт хүслээ. Күнзийн тэтгэлэг нь сургалтын төлбөр, байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлж, эрүүл мэндийн даатгалд үнэ төлбөргүй хамруулаад зогсохгүй сар бүр 2500 юаний амьжиргааны тэтгэлэг олгох юм байна.

Ховд их сургууль-н зураг.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ