"Ховд аймгийн олны танил 1000 эрхэм" уран зургийн бүтээл эхлүүллээ

Зураг

Чөлөөт уран бүтээлч уран зураач Б.Аюурзана 2012 онд уран зургийн бие даасан үзэсгэлэн гаргаснаас хойш ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг оролцуулан 50 гаруй хүний хөрөг багтсан уран зураг зурж олны хүртээл болгосон юм.
Тэрээр энэ удаа Ховд аймгийн олны танил 1000 эрхэм уран бүтээлийн ажилдаа ороод байна. Тухайн аймгийн салбар салбараас төрж гарсан энэ цаг үед олонд танигдсан хүмүүс орох боломжтой бөгөөд зургийн ажил 10 хувьтай явж байна.

Уран зургийг 2 м өндөр, 6 м урт хэмжээнд зурах бөгөөд зотон тосоор урлаж байна. Уг бүтээлд банкны салбарынхан, Жаргалан болон бусад сумдаас олондоо танил болсон хүмүүс захиалгаа өгөөд оролцож байна.  
Бас тус аймгийн сумуудаас ирж байгаа олны танил эрхэм хүмүүсийн зургийн ар талд тухайн сумын биширч шүтдэг уул хайрханыг дүрсэлж байгаа гэнэ.
Уг уран бүтээлийг нэг жилийн хугацаанд хийх бөгөөд бүтээлээ дуусгаад аймгийн музейд тавих учир аймаг орон нутгийн зүгээс түүний уран бүтээлийг дэмжиж байгаа аж.
Ховд аймгийн олны танил 1000 эрхэм уран зургийн бүтээлд мөнхрөх томоохон бүтээлийн ажил ид дундаа явагдаж, олон хүний сонирхлыг эхнээсээ татаж байна.



А.Бямбасүрэн

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ