Ховд их сургуульд дараах мэргэжлийн чиглэлээр багш сонгон шалгаруулж авна



Ховд их сургуульд дараах мэргэжлийн чиглэлээр багш сонгон шалгаруулж авна. Үүнд:
• Сургуулийн өмнөх боловсролын багш-2
• Бизнесийн менежмент-2
• Геологи-1
• Цахилгааны инженер-1
• Уул уурхайн ашиглалтын технологийн инженер-1
• Барилгын инженер-1
• Язгуур урлаг (хөөмэй, тууль)-1
МУИС, ШУТИС, МУБИС болон гадаад, дотоодын тэргүүлэх их сургууль төгссөн, магистраас доошгүй зэрэгтэй, хүнтэй харилцах эв дүйтэй, заах арга зүйн туршлагатай, ёс зүйтэй, бие даасан, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагад үр бүтээлтэй ажиллах хүмүүсийг 2018оны 08-р сарын 27-28-ны өдрүүдэд хичээлийн I байрны 202 б тоот өрөөнд бүртгэж, 2018 оны 08-р сарын 29-30-ны өдрүүдэд гадаад хэл, компьютерын хэрэглээ, мэргэжлийн шалгалт авч, ярилцлага хийнэ. 

Бүрдүүлэх материал: 

Хувийн өргөдөл, боловсролын зэргийн дипломуудын нотариатаар баталгаажуулсан хуулбар, ажил байдлын тодорхойлолт, бүтээлийн жагсаалт, иргэний үнэмлэхийн хуулбар, 3х4 хэмжээний зураг 1 хувь

Хаяг:Ховд аймаг, Ховд хот,Ховд их сургууль
Утас:70439977 99909864
Веб хуудас:  www.khu.edu.mn
ХИС-ийн Сургалтын бодлого, төлөвлөлтийн алба


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ