Швейцарийн Цүрихийн их сургуулийн төлөөлөгчид ХИС-д зочлов

Image may contain: 4 people, people standing and suit

Швейцарийн Цүрихийн их сургуулийн Нийгмийн антропологи, соёл судлалын тэнхимийн эрхлэгч Петер Финке тэргүүтэй төлөөлөгчид Ховд их сургуульд зочиллоо. Энэ үеэр Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нямдорж Швейцарийн Цүрихийн их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд хоёр сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулиуд хооронд 2017 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангах, харилцаагаа идэвхжүүлэх, тогтмолжуулах талаар санал солилцсон юм. Мөн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, оюутан солилцох, зочин профессор харилцан урьж ажиллуулах зэрэг бодит хамтын ажиллагааны боломжууд байгаад санал нэгдэж, 2018-2019 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх зарим ажлыг тодорхойлсон байна.  

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ