“БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ”-ийн сургалтыг Ховд аймагт зохион байгууллаа



БСШСЯ-ны дэргэдэх боловсролын мэдээллийн системийн багаас боловсруулсан хөтөлбөрийн дагуу “БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ”-ийн сургалтыг 2018 оны 9 сарын 6,7-ны өдрүүдэд Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүдэд зориулан зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл тус сургалтад Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургууль, насан туршийн боловсролын 2 төвийн арга зүйч багш нийт 27, Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтнүүд нийт 30 хүн оролцов. Сургалтыг БСМС-ийн бизнесийн шинжээч Б.Туяа, БСУГ-ын мэргэжилтэн Д.Батнасан, Б.Анхбаяр нар хамтран зохион байгуулжээ. Сургалтын нээлтэд аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү оролцож БСМС-ийн хэрэгцээ, өнөөдрийн байдал, цаашдын нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгч сургалтад оролцогчдод амжилт хүслээ.



Сургалтын үеэр менежерүүд шинээр нэвтэрч буй модулиуд нь өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байгааг онцлохын зэрэгцээ сургалтын менежерүүдэд хэт их ачаалал үүсэж байгааг уламжилж байлаа. Тухайлбал: Орон нутгийн сургалтыг зохион байгуулахад тодорхой хэмжээний зардал гаргаж өгөх шаардлагатай байгааг дурьдлаа. Мөн салбарын яам болон БСУГ-аас багш заавал БСМС-д ажиллах албан шаардлагыг тавьж өгөх /ажлын байрны тодорхойлолтод заах, эсвэл сайдын албан даалгавар өгөх/ нь чухал байна. БСМС-ийг хэрэгжүүлэхэд цахим дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, багшийн ажлын орчны болон сургуулийн мэдээллийн орчны цахим халдлагаас хамгаалах төсөв санхүүг сургуулийн төсөвт суулгаж өгөх шаардлага цаашид зайлшгүй бий болж байгааг онцолжээ.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ