Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ...



АНХААРУУЛГА МЭДЭЭ: 

Малчид, тариаланчид, тээвэрчид, ард иргэд, хадланчдын анхааралд: 25,26-нд ихэнх нутгаар, 27,28-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, хүйтрэх тул тариа ногоо цасанд дарагдах, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэх төлөвтэйг анхаарч ажил төрлөө зохицуулна уу.

2018 оны 09-р сарын  25-наас 09-р сарын 29-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээ

Хур тунадас: 25,26,27,28-нд зарим газраар бага зэргийн хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи:  25,26,27-нд зарим газраар 12-14м/с, Алтайн уулархаг нутгаар 16-18м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Бусад  хугацаанд 4-9м/с.
Агаарын температур: 26-наас сэрүүсч Алтайн уулархаг нутгаар шөнөдөө  6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ