Ховд аймгийн ГБХЗХГ-аас “Эрүүл оюутан-Хөгжлийн түүчээ” оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян эхлүүллээ



Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт өсвөр үе залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгож халдварт өвчний тархалтыг бууруулах оюутан залуучуудад эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах нөхцлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн байдаг. Иймээс Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсгийн хуулийн хэрэгжилт болон Ховд аймгийн ИТХ-ын 126-р тогтоолыг үндэслэн юутан залуусын эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, эрүүл зан үйл, дадлыг төлөвшүүлэх, Их, дээд сургууль, коллежийн оюутнуудыг урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт хамруулах, зонхилон тохиолдох өвчнийг эрт илрүүлэх үзлэгийг бүртгэх, нэгтгэх зорилгоор Ховд аймгийн ГБХЗХГ-аас санаачлан аймгийн ЗДТГ, Залуучуудын хөгжлийн төв, Ховд БОЭТ, ХИС-тай хамтран “Эрүүл оюутан-хөгжлийн түүчээ”  оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг эхлүүлээд байна.  

ВИДЕО:
















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ