-Аргын тооллын 11 сарын 3. Бямба (Санчир) гараг / 2018 /



-Аргын тооллын 11 сарын 3. Бямба (Санчир) гараг / 2018 /
-Билгийн тооллын 26, шарагчин гахай, бага морь-10 од, огторгуй суудал, 5 шар мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр. 
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:39-17:31.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад амгалан жаргалантай сайн. Гэвч могой, гахай, хулгана, үхэр жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Туулай, хонь, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Газар хагалах, хөрөнгө оруулах, насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, тариа тарих, мод суулгах, хот байшин барих, номын хурим, лам хуврага болох, ном заалгах, гөлөг тэжээх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, үхэгсдийг оршуулах, худаг шуудуу малтах, замд гарах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ