Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 63 хувийн ирцтэйгээр хуралдлаа



Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 63 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Уг хурлаар энэ оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулагдах Ховд аймгийн “Хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсэг байгуулах, нэр бүхий иргэдийг Төрийн дээд шагналаар шагнуулахаар уламжлах зэрэг асуудлыг хэлэлцэв. 
“Аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсгийн даргаар аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг томилж, салбар бүрээс төлөөлөл оролцуулан чуулганы бэлтгэл хангах ажлыг шуурхай эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Хөдөлмөрийн баатар цол, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар нэр бүхий иргэдийг шагнуулахаар холбогдох материалыг МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлахыг хуралд оролцсон Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар дэмжив. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ