Ховд их сургуулийн НХУС-ийн Гадаад хэл, соёл судлалын тэнхимээс "Оросын соёлын өдрүүд" арга хэмжээг зохион байгуулав



ХИС-ийн НХУС-ийн Гадаад хэл, соёл судлалын тэнхимээс уламжлал болгон зохион байгуулдаг “Оросын соёлын өдрүүд” үйл ажиллагаа 10 сарын 29-ны өдрөөс 11 сарын 2-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Тус үйл ажиллагаа нь 10 сарын 29-нд “По миру русских книг” үзэсгэлэн, АХА тэмцээнээр эхэлсэн юм. Үүний дараагаар ХИС-ийн оюутнуудад зориулсан кино үдэш, Европ судлалын тэнхимийн оюутнуудын дунд уран уншлага, түргэн хэллэг, жүжигчилсэн тоглолтын уралдаан, оюутан, сурагчид, иргэдийн дунд “Орос дуу хэн сайн дуулах вэ?” уралдаан, орос хэлний багш нарын дунд “Русский вечер” дугуй ширээний ярилцлага, уулзалтыг зохион байгуулав.



Монголын энх тайван, найрамдлын байгууллагын 60 жилийн ой болон Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд ХИС-ийн оюутнууд, ЕБС-ийн сурагчид, аймгийн иргэдэд орос хэл, соёлыг сурталчлан таниулах, тэдний орос хэл сурах хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлэхэд энэхүү үйл ажиллагааны зорилго нь чиглэгджээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ