-Аргын тооллын 11 сарын 10. Бямба (Санчир) гараг / 2018 /



-Аргын тооллын 11 сарын 10. Бямба (Санчир) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 3, улаан морь, хонгорцог-17 од, төмөр суудал, 7 улаан мэнгэ, шидийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:50-17:21.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40)болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд баялаг төгөлдөр баясгалан болох сайн. Гэвч хулгана, гахай, үхэр жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Бар, нохой, морь, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, гахай жилтнээ сөрөг муу.
- Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ