Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн багш, суралцагсад БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн “Ажил мэргэжлийн дээд сургууль”-ийн туршлагыг судлаад ирлээ



Сургуулийнхаа гадаад харилцааг өргөжүүлэх болон туршлага солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжлийн сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах, сургалтын цахим орчинд суралцах, мэдээлэл солилцох, суралцагсад болон багш нарын мэдлэг туршлага нэмэгдүүлэх, чадавхижуулах, шинэ дэвшилтэт технологитой танилцах, туршлага судлах зорилгоор Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн багш, суралцагсад БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн “Ажил мэргэжлийн дээд сургууль”-д туршлага солилцох аялал, сургалтад амжилттай хамрагдаад ирлээ. 



2018 оны 10 сарын 24-өөс 11 сарын 04-ны хооронд болсон уг сургалт, аялалд Хөгжил политехник коллежийн дэд захирал Т.Гиймаа, Гадаад харилцааны мэргэжилтэн А.Айгүл, Малын эмч багш Д.Чинзаяа болон МАА-н чиглэлээр суралцдаг 15 суралцагчид (Зоотехникчийн I ангийн суралцагч Д.Очирхуяг, Зоотехникчийн II ангийн суралцагч Ц.Алтангэрэл, М.Бумбаяр, Малын бага эмчийн II ангийн суралцагч Д.Номин-Эрдэнэ, Я.Бат-Амгалан, Б.Сувд-Эрдэнэ, Н.Пүрэвсандуй, З.Мягмаржав, Малын бага эмчийн III ангийн суралцагч Х.Жадамба, А.Наурызбай, Д.Сүхбат, М.Салауат, О.Золбаяр, Малчны I ангийн суралцагч Б.Төмөрхүү, Фермерийн III ангийн суралцагч С.Очгэрэл нар оролцсон байна.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ