Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар дараах ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна...

Ховд Онцгой Байдлын Газар-н зураг.

ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА.

Үүнд: 1.Урьдчилан сэргийлэх, хэвлэл олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн мэргэжилтэн
Тавигдах шаардлага:
-Онцгой байдал - гамшгаас хамгаалах алба, хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй
-Мэргэжлээрээ 2-с доошгүй жил ажилласан
-Монгол хэл найруулга зүйн өндөр чадвартай, гадаад хэлний мэдлэгтэй, багаар ажиллах чадвартай, баримт бичиг боловсруулах, заах арга зүйн мэдлэгтэй байх

2.Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээний асуудал эрхэлсэн мэргэжилтэн:
Тавигдах шаардлага:
-Онцгой байдлын ажил, санхүү эдийн засаг, эрхзүй, байгалийн шинжлэх ухаан, мэдээллийн технологи, барилга, уул уурхай, дэд бүтцийн инженер, эрсдэлийн удирдлага, газар зүй, орон зайн мэдээллийн технологич мэргэжилтэй
-Төрийн тусгай албанд 2-с доошгүй жил ажилласан
-Баримт бичиг боловсруулах, төлөвлөх, монгол хэл, гадаад хэлний мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний программ, интернэт, дотоод сүлжээний болон газар зүй, орон зайн мэдээллийн технологиор мэргэшсэн байх

Бүртгэл:
2018 оны 12 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд 08.30 – 17.00 цагийн хооронд Онцгой байдлын газрын 216 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү.
Сонгон шалгаруулалт: 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Онцгой байдлын газрын Сургалтын танхимд явагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг ажлын цагаар 88042244 дугаарын утсаар лавлана уу.

БАРУУН БҮСИЙН ТӨВ ХОВД АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ