Аймгийн Улаан загалмайн хороо нь 2018 онд 52 ажил төлөвлөн ажилласнаас 45 ажлыг амжилттай биелүүлж ажиллажээ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ-н зураг.

Ховд аймгийн Улаан загалмайн хороо 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангийн хурлаа 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулав. 
Аймгийн улаан загалмайн хороо сүүлийн 3 жилийн байдлаар 500 гаруй сая төгрөгийн дэмжлэг, эд материалын зүйлсийг ч багагүй хэмжээгээр өвөлжилт хүндэрсэн сумдын иргэд, үерт өртсөн өрхүүдэд олгосон байна. Цаашид ч ган, зуд, гал усны гашуун зовлонд өртсөн иргэддээ дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна. 

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ-н зураг.

Хүмүүнлэгийн үйлс бол бүх нийтийн сайн санааны ажил юм. Иймээс 5000 гаруй сайн дурын идэвхтнийг эгнээндээ нэгтгэж, 15 байнгын гишүүн байгууллагатай болжээ. Аймгийн Улаан загалмайн хороо нь 2018 онд 52 ажил төлөвлөн ажилласнаас 45 ажлыг амжилттай биелүүлж 86.5%-тай ажиллажээ.Тус хамт олон 2019 онд ч багагүй ажлыг иргэдийн оролцоотой хийхээр төлөвлөж байна.

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ-н зураг.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ