Ховд аймгийн хэмжээнд 02-р сарын эхний 14 хоногийн байдлаар 20,0 гаруй толгой мал хорогдсон мэдээтэй байна



Ховд аймгийн хэмжээнд энэ хавар 3164.4 мянган толгой буюу хонин толгойд шилжүүлснээр 4823.7 мянган тоо толгой мал хаваржиж байна. Хэдийгээр хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж байгаа ч гэсэн аймгийн хэмжээнд хаваржилт хүндрэх төлөвтэй байна. 02-р сарын 5-аас эхлэн нийт нутгаар, 02-р сарын 12-оос 13-нд шилжих шөнө болон 13-ны өдөр ихэнх нутгаар буюу нийт нутгийн 70 орчим хувьд цас орж, цасны зузаан Алтайн салбар уулсаар 15-20 см, бусад нутгаар 2-10 см цасан бүрхүүлтэй өглөө оройдоо хүйтэн жавартай байгаа нь мал аж ахуйн хаваржилтанд хүндрэл учруулж байгаа юм. Энэ сарын эхний 14 хоногийн байдлаар аймгийн хэмжээнд 20,0 гаруй толгой мал хорогдсон мэдээтэй байна.   

ВИДЕО: 






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ