Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ



Жил бүрийн гуравдугаар сарын 1-нийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэдэг. Ховд аймагт Эх орончдын өдөр, Монголын улс төрийн ууган нам МАН үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярыг тохиолдуулан Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа болон бусад удирдлагууд, ард иргэдийн төлөөлөл, МАН-ын үе үеийн гишүүд, дэмжигчид оролцов. Мөн Эх орончдын өдөр, Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярын хурал аймгийн Хөгжимт драмын театрт болж байна. Уг арга хэмжээ баярын концерт, үндэсний бөхийн барилдаанаар үргэлжлэх юм. 






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ