Үенч сумын Эрүүл мэндийн төв мобайл технологийг өргөжүүлэх төсөл хэрэгжүүлж байна



Алслагдсан сум багийн малчид, зорилтот бүлгийн ард иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор мобайл технологийг өргөжүүлэх төслийг сум, өрхийн эмнэлгүүдэд хэрэгжүүлж байна. Энэ төсөлд Ховд аймгийн Үенч сум хамрагдаж төслийн нээлтээ хийлээ. Төслийн хүрээнд Үенч сумын Эрүүл мэндийн төв нь зөөврийн зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, зөөврийн ЭХО, цусны даралт хэмжигч аппарат, сахар, холестрол хэмжигч, 4 төрлийн хурдавчилсан оношлуур, шинжилгээ авахад хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, Ipad зэрэг мобайл тоног төхөөрөмжөөр хангагдаад байна.



Ингэснээр сумын хэмжээний нийт 4088 хүн амынхаа 60-70 хувьд нь, зорилтот болон эрсдэлт бүлгийн бүх хүмүүстээ хүрч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн оношилж шаардлагатай бол 2-р шатны эмнэлэгт шилжүүлэх шийдвэрийг газар дээр нь гаргах боломж бүрдэж байгаа нь чухал ач холбогдолтой юм.

ВИДЕО:







ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ