Манхан сумын 100 залуу чууллаа



МАН-ын дэргэдэх Залуучуудын байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, залуучуудын олон нийтийн оролцоо, идэвхийг дээшлүүлэх, нийгэм улс төрийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Манхан сумын МАН-ын хорооноос аймгийн МАН-ын хороо, хорооны дэргэдэх НАМЗХ, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ажлын албатай хамтран Залуучуудын анхдугаар чуулга уулзалтыг энэ сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Чуулганы үйл ажиллагаанд аймгийн МАН-ын хорооны дэд дарга Т.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга, МАН-ын хорооны орон тооны бус дэд дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч, МАН-ын хорооны тэргүүлэгч Т.Жаргалсайхан, МАН-ын хорооны дэргэдэх НАМЗХ-ны тэргүүн Г.Жаргал, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын бие төлөөлөгч Мөнхдөш нарын албаны төлөөлөл оролцож баяр хүргэн амжилт хүслээ.



Чуулга уулзалтад тус сумын баг тус бүрийн төлөөлөл болсон 100 залуу оролцсон бөгөөд баг, сумынхаа хөгжил цэцэглэлт, намын үйл хэрэгт идэвх санаачилга гарган ажиллаж буй шилдэг тэргүүний нэр бүхий залуусыг “АЙМГИЙН ХҮНДЭТ ТЭМДЭГ”, “ЗАСАГ ДАРГЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”, ГБХЗХГ-ын ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ МЕДАЛЬ”, МУЗН-ийн “НИГҮҮЛСЭЛ” медаль, НАМЗХ-ны дээд шагнал “АЛТАН ОД” медаль, МАН-ын “ХҮНДЭТ ТЭМДЭГ”, “ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ” медалиар тус тус шагнаж урамшуулсан юм.

ВИДЕО:



Чуулга уулзалтад оролцогчид эхний ээлжинд зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэн сумын НАМЗХ-гоо 13 тэргүүлэгчтэй баталж тэргүүнээр нь С.Баяндалайг томиллоо. Үүний дараагаар залуусын өмнө тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэн хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар ярилцсан юм.



Чуулга уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан нар Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт залуучуудын талаар тусгагдсан бодлого, шийдвэр, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хэрхэн оролцох талаар танилцуулж мэдээлэл өглөө. Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс “НИЙГЭМД ЗАЛУУСЫН ОРОЛЦОО” сэдэвт сургалт хийж, улс төрийн лекц сонсголоо. Мөн багийн залуусын дунд спортын тэмцээн уралдаан, караоке дууны тэмцээн зохион байгуулав. 



















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ