Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “Төлөөлөгчдийн өдөр”-ийг зохион байгуулав



Аймгийн ИТХ-ын 2019 оны II улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Төлөөлөгчдийн өдөр”-ийг энэ сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Хаврын их бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатаa холбогдуулан энэ удаад  Жаргалант сумын хог хаягдал, ногоон байгууламжтай холбоотой асуудлыг хэлэлцлээ.



Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан “Төлөөлөгчдийн өдөр”-т аймгийн Засаг даргын Тамгын газар, Жаргалант сумын ИТХ, Жаргалант сумын ИТХ-ын Төлөөлөгчид, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, ХУНОУТХГНХЗ, Хар нуур-Ховд голын сав газрын захиргаа, Сум дундын ойн анги, Ус цаг уур, орчны шинжилгээний газруудын мэргэжилтнүүд оролцож, байгаль орчны чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлууд, тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн яаж шийдвэрлэх талаар байгууллагуудын төлөөлөл танилцуулга хийж, санал бодлоо солилцлоо.



Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн баталсан “Ногоон хөгжлийн хөтөлбөр”, “Газар тариалан”, “Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх”, “Бэлчээр ашиглалтыг сайжруулах”, “Агаар орчны бохирдлыг бууруулах”, “Гурван сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөр, “Ус”, зэрэг хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг байгаль орчны салбар байгууллагууд ханган биелэлтээ тооцон ажиллаж байна.  



“Төлөөлөгчдийн өдөр”-ийн үр дүнд тухайн салбарынхны ажлын уялдаа холбоог сайжруулах, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр санал солилцож хурлын тэмдэглэл, албан даалгавараар үүрэг чиглэл өгч биелэлтийг нь тооцон ажиллахаар боллоо.



Мөн аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид Байгаль орчин аялал жуучлалын газрын ойжуулалтын талбайтай танилцав. Тус талбайд жилд 6-7 төрлийн 4000-5000 бут сөөг үржүүлдэг байна.

















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ