“Хятад, Англи хэлээр хэн сайн дуулах вэ" уралдаан боллоо

Image may contain: 25 people, people smiling

ГХСС-ын тэнхимээс зохион байгуулсан “Америкийн соёлын өдрүүд” , ХИС-ийн дэргэдэх Күнзийн институтаас зохион байгуулсан “Хятадын соёлын өдрүүд” үйл ажиллагааны хүрээнд ХИС-ийн НХУС-ийн ГХСС-ын тэнхим, ХИС-ийн дэргэдэх Күнзийн институт хамтран Ховд аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн сурагчид, Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулдаг их, дээд сургуулийн оюутнууд, ХИС-ийн лицей сургуулийн сурагчид болон Күнзийн институтийн суралцагчдын дунд “Хятад, Англи хэлээр хэн сайн дуулах вэ” уралдааныг зохион байгууллаа. Энэ сарын 26-ны өдөр явагдсан тус уралдааны  Англи дууны төрөлд 141 оролцогч, Хятад дууны төрөлд 20 оролцогч нийт 161 оролцогч дуулах ур чадвараараа өрсөлдөв. 
Үүнээс Англи дууны төрөлд 1-р байранд Цаст-Алтай цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч З.Дөлгөөнгэрэл, 2-р байранд ХИС-ийн НББ-1 ангийн оюутан Ж.Гантөгс, 3-р байранд 12 жилийн 3-р сургуулийн сурагч Д.Түвшин, тусгай байранд ХИС-ийн БАБ-II ангийн оюутан О.Удвал  тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнагдав.

Image may contain: 5 people, people standing

Хятад дууны төрөлд 1-р байранд ХИС-ийн ХХО-I ангийн оюутан М.Цэлмүүн, 2-р байранд Цаст-Алтай цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч Б.Алтжин, 3-р байранд ХИС-ийн дэргэдэх Күнзийн институтийн суралцагч н.Жаргалмаа, н.Ариунгэрэл, тусгай байранд ХИС-ийн ТНС-IV ангийн оюутан Б.Буянзаяа нар тус тус шалгарч мөн адил өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнагдав.

Image may contain: 11 people, people standing

Тэмцээний шүүгчээр МУСТА, ХИС-ийн ахмад багш Ч. Ваша, ГХСС-ын тэнхимийн зочин багш Моника Веллер, тус тэнхимийн багш Ц.Ичинхорлоо, Д.Ундармаа, Күнзийн институтийн багш Чао Ян Пин нар ажиллалаа.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ