Ховд аймагт гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийгдэж байна



Гамшгаас хамгаалах тухай хууль, гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэл, гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн зөвлөмж, төлөвлөгөө, НҮБ-ын Аюулгүй гамшигт тэсвэртэй хот санаачилга, Засгийн газрын 2018 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд гамшгийн эрсдэлийн тойм судалгааг “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран Ховд аймгийн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд 2019 оны 06 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд хийгдэж байна.


Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг Индикаторын аргачлалаар болон олон оролцоотойгоор гэсэн 2 хөтөлбөрийн хүрээнд хийх ба энэхүү судалгаанд Ховд аймгийн мэргэжлийн байгууллагууд, гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүд, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын холбогдох мэргэжилтнүүд оролцож байна.

ВИДЕО:












Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ