Алга болсон охид Зэрэг суманд айлд байжээ


Энэ оны 06-р сарын 11-ний өдөр алга болсон ихэр охид эсэн мэнд олджээ. Тодруулбал, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 15:00 цагийн үед 2 хүүхэд дагуулсан эмэгтэй Зэрэг сумын шатахуун түгээн станцын хажууд цагаан өнгийн приус машинаас бууж Доржийн Дагвасүрэн гэдэг айлд очсон байна. Тухайн айл ядарсан таньж мэдэхгүй хүмүүсийг гэрээсээ хөөлгүй, хоол цай өгөн, оройхон хаанаас ирсэн ямар учиртай хүмүүс болохыг нь асууж улмаар Д.Дагвасүрэнгийн эхнэрийн талын хамаатан болохыг нь мэджээ. Өглөө нь явах байх хэмээн гэртээ хонуулсан байна. 2019 оны 06 дугаар сарын 12-ны өглөө цахим орчноос алга болсон хүмүүс гэдгийг нь мэдэж холбогдох хүмүүст нь мэдээлэл өгчээ. Ингээд өнөөдөр 11:00  цагийн үед н.Галбадрах гэх хүн хүүхдүүдийг эмэгтэйн хамт ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө гэж баруун бүсийн төв Ховд ймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ