Тэмбүү, ХДХВ-ын халдварын илрүүлэг хийх тухай Эрүүл мэндийн сайдын 2017 оны 305 дугаар тушаалын хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар Ховд аймагт үнэлгээ хийв



Бэлгийн замын халдварт өвчин, тэр дундаа  тэмбүү, ХДХВ-ын халдварын илрүүлэг хийх тухай Эрүүл мэндийн сайдын 2017 оны  305 дугаар тушаалын хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар Ховд аймагт үнэлгээ хийв. Тус үнэлгээний ажлын хүрээнд ХӨСҮТ-ийн ДОХ /БЗДХ-ын тандалт судалгааны албаны эмч нарын баг 06 дугаар сарын 26-ны өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд Ховд аймагт ажиллаж байна. Тэд Ховд аймгийн Жаргалант, Мөст, Цэцэг суманд ажиллаж, орон нутгийн эрүүл мэндийн салбарын 10 орчим байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, БЗДХ өвчний шинжилгээ, эмчилгээнд тандалт судалгаа хийжээ.  Улмаар тус өвчний эрт илрүүлэлтийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах чиглэлээр орон нутгийн эмч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. 



Энэ ажлын үр дүнг олон нийтэд танилцуулах, эрүүл мэндийн салбар байгууллагуудаас гадна бусад байгууллагын хамтын ажиллагаа, үүрэг оролцоог тодорхойлох, цаашлаад Ховд аймгийн хэмжээнд БЗДХ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын 2019 оны төлөвлөгөө  боловсруулж,  түүнд  оролцогчдын саналыг  тусгах зорилгоор  өнөөдөр нөлөөллийн  уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалтад аймгийн удирдах ажилтнууд болон Ховд их сургууль, Хөгжил политехник коллеж, Хөшөөт хөгжил сан, Цагдаагийн газар, Авто тээврийн төв зэрэг байгууллагын  төлөөлөл оролцож, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах ажлын төлөвлөгөө, түүнд анхаарах асуудлын талаар санал солилцсон 



ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ