-Аргын тооллын 7 сарын 5. Баасан (Сугар) гараг / 2019 /



-Аргын тооллын 7 сарын 5. Баасан (Сугар) гараг / 2019 /
-Билгийн тооллын шинийн 3, харагчин туулай, үнэг-8 од, суудал хий, мэнгэ 4 ногоон, идэрийн барилдлагатай өдөр. Хутганы ир, тэрсүүд.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:59-20:53.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул тэрсүүд өдөр муу цээрлэвэл зохилтой.
-Хонь, гахай, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ