Хөгжил политехник коллежийн элсэлтийн бүртгэл явагдаж байна



75 жилийн түүхтэй Ховд аймаг дахь Алтангадас одонт Хөгжил политехник коллеж нь 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтээ авч эхэллээ. Тус сургууль нь Барилга уул уурхай, Хөдөө аж ахуй,Үйлдвэрлэл үйлчилгээ гэсэн 3 үндсэн төрлөөр чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
Сургалтын чиглэл:
1. Техникийн боловсрол
2. Мэргэжлийн боловсрол
3. Мэргэжлийн сургалт явагдана. 
Техникийн боловсролын 6 мэргэжлээр 1,5-3 жил, мэргэжлийн боловсролын 12 мэргэжлээр 2.5 жил, насанд хүрэгчдэд 24 мэргэжлээр 1 жил сургалтын үйл ажиллагаа явуулдаг.  
ХАА-н чиглэлээр-10, Барилгын чиглэлээр-9, үйлчилгээний чиглэлээр-12, уул уурхайн чиглэлээр-2, нийт 33 мэргэжлийн сургалт явуулж байна. Тус сургуулийн төгсөгчийн ажил эрхлэлт жил бүр тогтмол 70 орчим хувьтай байдаг аж. Тус сургууль нь дараах мэргэжлээр элсэлт авч байна.




ХАЯГ: Ховд аймаг Жаргалант сум Жаргалан баг
Утас: 70432212 95118026 86880277,9953171798971207
Нүүр хуудас: https//www.facebook.com/khovdhugjil
Вэб хуудас:  www.hugjil.tvet.gov.mn








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ