Ховд их сургууль багш сонгон шалгаруулж ажилд авна



Монгол Улсын төрийн өмчийн магадлан итгэмжлэгдсэн Ховд их сургууль дараах мэргэжлээр багш сонгон шалгаруулж ажилд авна.
Үүнд:

1. Ховд их сургуулийн  Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн  Физик инженерчлэлийн  тэнхимд   багш сонгон шалгаруулж авна.  Үүнд:
• Барилгын инженер-2
• Цахилгааны инженер -1

Ажлын байранд тавигдах  шаардлага:

• Тухайн мэргэжлийн чиглэлээр МУИС, ШУТИС  болон дотоод гадаадын тэргүүлэх их сургууль төгссөн, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
• Гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
• Компьютерийн хэрэглээний  болон судалгаа, шинжилгээний  программууд дээр ажилладаг
• Мэргэжлийн өндөр ур чадвартай, заах арга зүй сайтай 
• Мэргэжлээрээ  ажилласан дадлага, туршлагатай бол давуу тал болно.

Бүртгэл, бүрдүүлэх баримт бичиг: 

2019 оны 08 сарын 22- 29-ний өдрүүдэд хичээлийн 1-р байрны 302 тоот өрөөнд бүртгэж, 2019 оны 08 сарын 30-аас 09 сарын 02-ныөдрүүдэд гадаад хэл, компьютерын хэрэглээ, мэргэжлийн чиглэлээр шалгалт авч,  ганцаарчилсан ярилцлага хийнэ. 

Бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна:

• Төрийн албан хаагчийн анкет
• Хувийн өргөдөл
• Боловсролын зэргийн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
• Нийгмийн даатгалын дэвтэр
• Өмнө нь ажиллаж байсан  бол тухайн байгууллагын тодорхойлолт
• Бүтээлийн жагсаалт
• Иргэний үнэмлэхийн хуулбар
• 3*4 хэмжээний зураг- 1 хувь
• Бүртгэлийн хураамж 10,000 төгрөгийг ХИС-ийн Голомт банкин дахь 5605005858 тоот дансанд тушаасан баримт

Ховд их сургуулийн Сургалтын нэгдсэн алба
Харилцах утас:  75952500-3,  99909864


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ