“World skills-2019” дэлхийн ур чадварын уралдаанд Ховд аймгаас оролцогчдод хүндэтгэл үзүүлэв



Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн Сантехникийн багш С.Батаа, суралцагч С.Дашдэрэм нар “World skills-2019” Дэлхийн ур чадварын 45 дахь уралдаанд эх орноо төлөөлөн Сантехникийн төрөлд амжилттай оролцон өнөөдөр орон нутагтаа хүрэлцэн ирлээ. Багш шавь нарыг тус сургуулийн удирдлага хамт олон, гэр бүл найз нөхөд нь Ховд нисэх онгоцны буудал дээр тосон авч хүндэтгэл үзүүллээ. 2019 оны  Дэлхийн ур чадварын уралдаанд 63 орны 1300 гаруй залуус 56 мэргэжлийн төрлөөр ур чадвараа сорьсон байна. Харин Сантехникийн төрөлд оролцсон С.Дашдэрэмийн хувьд 38 орны залуучуудтай өрсөлдөж 700 оноо авахаас 693 оноо авч 17-р байранд шалгарсан амжилтыг үзүүлжээ. 

ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ