2019-2020 оны хичээлийн жилд “Хөгжил” политехник коллежид 1000 гаруй оюутан суралцана



Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн 2019-2020 оны  хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, тус сургуулийн захирал Д.Баярмаа болон бусад удирдах ажилтан, багш, суралцагчид оролцсон юм. Тус сургууль 2019-2020 оны хичээлийн жилд 130 гаруй багш ажилтан, 1000 гаруй суралцагчтайгаар  үйл ажиллагаа явуулж байгаагийн 640 орчим суралцагч  нь энэ хичээлийн жилд 33 мэргэжлийн дагуу шинээр элсэн суралцаж байна.

ВИДЕО:

  



Хөгжил политехник коллеж нь түншлэлд суурилсан чанартай сургалт явуулах замаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн чадамжтай ажилтан бэлтгэх зорилтын хүрээнд Ховд аймгийн хэмжээнд хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй байгууллагатай түншлэлийн холбоотой хамтран ажиллаж байна. Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр сүүлийн жилүүдэд тус сургуультай тогтмол хамтран ажиллаж, оюутан суралцагчдыг чадваржуулж байгаа  нэр бүхий  шилдэг түншлэгч иргэн, аж ахуйн нэгжийг шагнаж урамшууллаа. Үүнээс гадна “World skills-2019” дэлхийн ур чадварын уралдааны сантехникийн төрөлд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн Сантехникийн багш С.Батаа, суралцагч С.Дашдэрэм нарт хүндэтгэл үзүүлж, дурсамж гардууллаа.  








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ