-Аргын тооллын 9 сарын 21. Бямба (Санчир) гараг/ 2019 /



-Аргын тооллын 9 сарын 21. Бямба (Санчир) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 22, цагаагчин тахиа, гөрөөсөн толгой-4 од, суудал уул, мэнгэ 7 улаан, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:36-18:53.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулбал эд, идээ элбэгших маш сайн. Гэвч туулай, гахай, хулгана, үхэр жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Сургуульд суралцах, тариалан тарих, хатуу үйл, насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, мод суулгах, хот байшин барих, мэргэ төлгө тавих, эм найруулах, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ