-Аргын тооллын 9 сарын 25. Лхагва (Буд) гараг / 2019 /



-Аргын тооллын 9 сарын 25. Лхагва (Буд) гараг / 2019 /
-Билгийн тооллын 26, хөхөгчин үхэр, үнэг-8 од, суудал шороо, мэнгэ 3 хөх, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:42-18:45.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулбал амгалан жаргалантай сайн. Гэвч хонь, могой, морь, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, үхэр, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Газар хагалах, хөрөнгө оруулах, эд юм бүтээх, ураг садан болох, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих, насны хүчийг арвижуулах, эм найруулах, усан засалд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, замд гарах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ