"Чадварлаг багш-2019" боловсролын салбарын спортын аварга шалгаруулах шигшээ тэмцээн болов



Ховд аймгийн БСУГ - аас санаачлан, Ховд аймгийн залуу багш нарын холбоотой хамтран багш нарынхаа оюуны алжаалыг тайлж, эрүүл мэндийг нь дэмжих, хамтын ажиллагааг нь хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан "Чадварлаг багш - 2019" боловсролын салбарын спортын аварга шалгаруулах  шигшээ тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. 2019 оны 04 дүгээр сард мэргэжлийн хичээлийн олимпиадуудын дараагаар 25 байгууллагын 49 баг 4 бүсэд хуваагдаж, спортын 4 төрлөөр шигшээ тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдсөн юм. Бүс бүрээс  эхний 2 байрт шалгарсан баг болон тамирчид боловсролын салбарын спортын аваргын төлөө хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдөж, улмаар шилдгүүдээ тодрууллаа.

ВИДЕО:




Волейболын төрөлд:
Эрэгтэй: тэргүүн байрт Мөст сумын ЕБС, дэд байрт - Цаст Алтай Цогцолбор сургууль, гуравдугаар байрт - Манхан сумын ЕБС
Эмэгтэй: тэргүүн байрт  Манхан сумын ЕБС, дэд байрт  Цаст Алтай Цогцолбор сургууль, гуравдугаар байрт Алтай сумын ЕБС
Шатрын төрөлд:
Эрэгтэй: тэргүүн байрт Ө.Тилеубек /7 дугаар сургууль/,  дэд байрт  Б.Галбадрах / 3 дугаар сургууль/ гуравдугаар байрт Б.Баярдалай /Дарви/
Эмэгтэй: тэргүүн байрт  Ч.Түвшинсайхан / 3 дугаар сургууль/  дэд байрт Б.Бибигүл /Ховд сум/, гуравдугаар байрт Б.Азжаргал /Мөнххайрхан/
Даамны төрөлд:
Эрэгтэй: тэргүүн байрт  Д.Баасанжав /Цаст Алтай Цогцолбор сургууль/, дэд байрт  Л.Наранзаяа / 6 дугаар  сургууль/ , гуравдугаар байрт  Б.Эрдэнэболд /2 дугаар сургууль/
Эмэгтэй: тэргүүн байрт  Н.Цэрэндулам /Мөст/, дэд байрт  Б.Бибигүл /Ховд/, гуравдугаар байрт Т.Эрдэнэцэцэг /2 дугаар сургууль/
Теннисний төрөлд:
Эрэгтэй: тэргүүн байрт А.Энхтөр / 6 дугаар сургууль/,  дэд байрт Г.Эрдэнэбат / 1 дүгээр сургууль/, гуравдугаар байрт  Н.Энхболд /Цаст Алтай/
Эмэгтэй: тэргүүн байрт  Г.Болортулга / 2 дугаар сургууль/, дэд байрт  П.Гэрэлмаа /Манхан/,   гуравдугаар байрт  Б.Сүрэнхүү /Булган - 2/
Багийн дүнгээр.
1. Мөст - 2 алт
2. Цаст Алтай - 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл
3. Манхан - 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл
4. 6 дугаар сургууль - 1 алт, 1 мөнгө
5. 3 дугаар сургууль - 1 алт, 1 мөнгө
6. 2 дугаар сургууль - 1 алт, 2 хүрэл
7. 7 дугаар сургууль - 1 алт
8. Ховд - 2 мөнгө
9. 1 дүгээр  сургууль - 1 мөнгө
10. Мөнххайрхан, Булган - 2, Дарви, Алтай - 1 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ