Давсны хэрэглээг бууруулахад төр, хувийн хэвшлийнхэн хамтран ажиллана



ДЭМБ-аас гаргасан судалгаагаар нэг хүнд ногдох давсны зохистой хэрэглээг хоногт 5 гр байна гэж тогтоосон байдаг. Харин Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудын иргэдийн хувьд хоногтоо 15 гр давс хэрэглэж байгаа нь иргэдийн дунд зонхилж буй зүрх судас, чихрийн шижин, даралт ихсэх зэрэг өвчлөлийн голлох шалтгаан болдог байна.


Тиймээс Монгол Улсын Эрүүл мэндийн яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс НҮБ-ийн ДЭМБ, ХХААБ, Ховд аймгийн ЗДТГ-тай хамтран “Баруун бүсийн хүн амын давсны хэрэглээг бууруулахад төр, хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагаа“ сэдэвт шийдвэр гаргагчдын уулзалт, семинарыг 10 сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.


Уулзалтад баруун таван аймгийн ЗДТГ, ЭМГ, ХХААГ, БСУГ, МХГ-ын удирдлага, төлөөллүүдээс гадна Ховд аймгийн ЕБС, СӨББ, Хүнс, хоолны үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч ААН, байгууллагуудын удирдлагууд, тогооч нарын төлөөлөл 30 гаруй хүн оролцож байгаа юм.


Тус уулзалт, семинарын үеэр иргэдийн давсны хэрэглээг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын сайн туршлага, шинэ мэдээлэл, санал санаачлагаа солилцож, цаашид бүс нутгийн хэмжээнд хэрхэн хамтран ажиллах талаар зохион байгуулагч, оролцогчид харилцан зөвшилцөж байна.









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ